Арьсны ургацаг
Арьсны ургацаг гэж юу вэ?
Энэ нь арьсны эдийн хэт ургаж унжсан хэсгийг хэлдэг. Арьсны ургацаг нь ихэвчлэн хоргүй, өвдөлтгүй байдаг. Гэсэн хэдий ч зүүлт чимэглэл зүүхэд, хувцсанд үрэгдэх үед загатнах шинж илэрч болдог. Арьсны ургацаг нь биеийн аль ч хэсэгт тохиолдож болох боловч голдуу хүзүү, цээж, нуруу, суга, хөхний доогуур, эсвэл цавь орчимоор буюу биеийн үрэлцдэг эсвэд нугаларсан хэсгүүдэд тохиолддог.
Эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдийг бодвол илүү их гарах хандлагатай. Огцом жин нэмсэн, чихрийн шижинтэй, жирэмсэн эмэгтэйд болон дунд насныхан ба настай хүмүүст ихэвчлэн тохиолддог хүүхдэд бараг байдаггүй.
Шинж тэмдэг
Махан буюу арьсны өнгөтэй нарийн шилбээр арьсанд бэхлэгдсэн голдуу жижиг хэмжээтэй унжсан байдлаар тохиолддог.
Дарж үзвэл өвдөлтгүй, хөдөлгөөнтэй байдаг.
Хэзээ эмчид хандах вэ?
Хэрэв дээр дурдсан шинж бүхий арьсны ургацаг унжлага төст зүйл анзаарагдвал эсвэл хэмжээгээрээ анх анзаарсанаас хойш илүү томорсон, өнгө өөрчлөгдсөн тохиолдолд арьсны болон мэс заслын эмчид хандах хэрэгтэй.
Маш ховор тохиолдолд ургацаг хурдан хугацаанд томорч, өвдөлттэй болох болон өнгө нь өөрчлөгдөж байвал арьсны эдийн хавдар байж болзошгүй байдаг! Ийм тохиолдолд бусад шинжилгээг хийлгэж оношийг тодруулдаг.
Эмчилгээ
Энгийн арьсны ургацаг нь хоргүй учраас та эмчийн үзлэг хяналтанд, онцгой эмчилгээ хийлгэхгүй байж болно.
Гоо сайханы хувьд таатай бус эсвэл хувцастай үрэлцэх болон хөдөлгөөнд өвдөлттэй зэрэг тохиолдолд авахуулах эмчилгээ хийлгэх боломжтой.
Эмч дараах эмчилгээнүүдээс танд тохироыг зөвлөж өгнө:
Тайрах. Эмч тухайн хэсэгт мэдээ алдуулалт хийж, зориулалтын хурц иртэй багажаар ургацагийг тайрч авна.
Хөлдөөх. Эмч нар үүнийг "криотерапий" гэж нэрлэдэг. Энэ эмчилгээг хийснээр 10-14 хоногийн дараа ургацаг өөрөө өмөрч унадаг. Сул тал нь эмчилгээний дараа ургацаг унатал орчмын арьс загатнах зовиур илэрдэг.
Түлэх. Цахилгаан гүйдлийн тусламжтай ургацагийг түлж, хатааж авах арга юм.
Ургацагийг авсны дараа тухайн хэсэгт дахин гарах магадлал тун ховор боловч биеийн өөр хэсэгт гарах тохиолдол байдаг.
Би өөрөө үүнийг тайрчихаж болох уу?
Зарим тохиолдолд хүмүүс гэрийн нөхцөлд арьсны ургацагийг тайрч авахыг оролддог. Энэ нь тун БУРУУ юм. Учир нь гэрийн нөхцөлд үүнийг хийх гэж оролдсоноор цус алдах, халдвар орох хүндрэлүүд гардаг тул та заавал эмчид хандаж, эмнэлгийн нөхцөлд эмчлүүлээрэй!
Манай блог нь Ач Тус Эмнэлгийн харьяа бөгөөд долоо хоног тутам иргэдийн эрүүл мэндийн боловсролд зориулан нэг сэдвээр мэдээлэл бэлтгэн хүргэдэг. Та бүхэн сонирхсон сэдвээ бидэнд илгээгээрэй. Манай цахим шуудангийн хаяг: achtusclinic@gmail.com Холбогдох утасны дугаар: 77111771
Friday, November 24, 2017
Subscribe to:
Post Comments (Atom)
Шигдэж ургасан хумс #арьс #гоосайхан #мэсзасал Шигдэж ургасан хумс гэж юу вэ? Хумсны ялтас нь хумсны хажуугийн буланцарлуу шигдэн...

-
Липом буюу өөхөн хавдар Таны биеийн аль нэг хэсэгт арьсан доор зөөлөн, хөдөлгөөнтэй, овгор зүйл байна уу? Энэ нь магадгүй липом буюу ө...
-
Арьсны ургацаг Арьсны ургацаг гэж юу вэ? Энэ нь арьсны эдийн хэт ургаж унжсан хэсгийг хэлдэг. Арьсны ургацаг нь ихэвчлэн х...
-
Тээрхийн арьс авах буюу "Хөвч хөндөх" гэж юу вэ? Тээрхийн арьс авах - эр бэлэг эрхтэний толгойг бүрхсэн арьсыг шулж авах мэ...
No comments:
Post a Comment