Monday, December 4, 2017

Шигдэж ургасан хумс 

#арьс #гоосайхан #мэсзасал

Шигдэж ургасан хумс гэж юу вэ? 


Хумсны ялтас нь хумсны хажуугийн буланцарлуу шигдэн ургахыг шигдэж ургасан хумс гэнэ. 

Шалтгаан: Хумсаа буруу авах,бариу гутал өмсөх,хэвийн жин нэмэгдэх,хумсан дээр хүнд зүйл унаснаас хумс нүүсэн,гишгүүлэх,тамирчид хөл дээрээ хэт ачаалал өгөх,хумсаа мэрэх,чихрийн шижин,төрөлхийн хумс ургалтын гажигтай байх, шигдсэн хумс хуулуулж авахуулах,хумсаа таллаж авахуулах, хумсны мөөгөнцөр,нярай хүүхдийн арьс нимгэн байх зэрэг олон шалтгааны улмаас хумс шигдэж ургадаг.
Жишээлэхэд, хөлийн хумс дээд захыг нь бага зэрэг дугуйлсан дөрвөлжин хэлбэртэй байх ёстой атал үүнээс өөр янзаар хумсаа зассанаар хумс шигдэж ургах нөхцлийг бүрдүүлнэ.

Шинж тэмдэг: Ихэвчлэн эрхий хурууны хумс шигдэж ургана.Хумс шигдэж хүндэрсэн тохиолдолд өвдөлт маш ихтэй явж чадахгүй болдог.Орчны зөөлөн эд идээлж үрэвсэнэ.

Хэзээ эмчид хандах вэ? 
Хумсыг тойрсон арьс улайж, хавагнасан тохиолдолд зөвлөгөө авах хэрэгтэй. Хэрэв шаравтар, эсвэл ногооно өнгийн зүйл ялгарч эхэлсэн бол мэс заслын эмчид яаралтай хандах хэрэгтэй. Учир нь ийм үед мэс ажилбар хийхээс өөр аргаар шигдэж ургасан хумсыг авах боломжгүй болсон байдаг.  

Эмчилгээ 
Та мэс заслын эмнэлэгт очиж мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай. Хумсаа бүтнээр нь авахуулах уу? Эсвэл талыг нь авахуулах уу гэдгийг эмч шийдэж өгнө.  Зөвхөн шигдсэн хэсгээ л авчихвал амар ч дахих магадлалтай байдаг. 
Ялангуяа чихрийн шижинтэй хүмүүс шигдсэн хумсаа бие даан янзлах гэж  оролдох нь аюултай.
Эмч тухайн хуруунд хэсгийн мэдээ алдуулах тариа тарьж хумсыг авдаг. 
Ажилбарын дараа эмч ямар дэглэм болон нэмэлт эмчилгээ шаардлагатай талаар зөвлөгөө өгнө. 
Ажилбар 10 минут орчим үргэлжилдэг. 
Ажилбарын дараа шууд гэртээ харих боломжтой. 
Элдэв хүндрэл ховор тохиолдох нь тун ховор. 


Дахиулахгүйн тулд хумсаа зөв авч сурах хэрэгтэй. 
Мэс заслын эмчид хандах хэрэгтэйг анхаарна үү!!!

Friday, November 24, 2017

Тээрхийн арьс авах буюу "Хөвч хөндөх" гэж юу вэ?



Тээрхийн арьс авах - эр бэлэг эрхтэний толгойг бүрхсэн арьсыг шулж авах мэс засал юм. 

Энэ ажилбар нь энгийн бөгөөд эдгэрэл хурдан байдаг давуу талтай. 
Зарим улс оронд итгэл үнэлшил, шашны заншил ёсоор ийгдэж ирсэн бол орчин үед барууны улсуудад: Эрүүл мэндийн болон гоо сайханы шалтгаанаар хүүхдэд болон насанд хүрсэн эрэгтэйчүүд хийлгэдэг болсон. 

Эрүүл мэндийн шалтгаан:
Фимоз: Тээрхийн арьс төрөлхийн эсвэл давтан халдварын үрэвслийн шалтгаантай хойш шалмагдахгүй байх
Парафимоз: Тээрхийн арьс давтан халдварын үрэвслийн шалтгаантай наалдах, чөлөөтэй буцаж хучихгүй болсон.
Баланит: Тээрхийн арьс болон эрхтний толгой хэсгийн давтан үрэвсэл 



Гоо сайханы шалтгаан
Эрүүл ахуйн: Халдвар үрэвсэлд өртөх нь багасна. Эмэгтэйчүүдийн умайн хүзүүний өмөнгийн шалтгаан болдог 16 ба 18 төрлийн папиломын вирусын халдварыг циркумциз хийлгэсэн буюу хөвчөө хөндүүлсэн эрчүүдээс авах магадлал багасдаг.  
Бэлгийн: Бэлгийн үйл ажиллагаанд шууд үр дүн байхгүй боловч бэлэг эрхтний толгойн хэт мэдрэг байдал буурдаг улмаар бэлгийн үйл ажиллагаанд зарим талаар давуу талтай гэж үздэг.   

АЖИЛБАР:
Хүүхдэд судсаар тайвшруулах эм тарьж хагас унтуулгын доор, насанд хүрэгсдэд хэсэг газрын мэдээ алдуулалттай хийгддэг. 
Бэлэг эрхтний толгойг хагас болон бүрэн ил гарахаар тооцоолж арьсыг авдаг.
Ажилбар хагас цаг орчим үргэлжилдэг. 
Ажилбарын дараа шууд гэртээ харих боломжтой. 

Элдэв хүндрэл ховор тохиолдох нь тун ховор. 
Мэс ажилбарын үрэвсэлт хүндрэл. Бүсэлхийнээс доош байрладаг болохоор шарх идээлэх эрсдэл ихэсдэг.
Хэт лав авах үед татагдах, өвдөх зовиур илэрнэ.


Шашин, соёл, эрүүл мэндийн шалтгаанаар тээрхийн арьсаа тайруулахаар шийдсэн бол мэргэшсэн мэс заслын эмчид хандах хэрэгтэйг анхаарна үү!!!
Арьсны ургацаг  




Арьсны ургацаг гэж юу вэ?

Энэ нь арьсны эдийн хэт ургаж унжсан хэсгийг хэлдэг.  Арьсны ургацаг нь ихэвчлэн хоргүй, өвдөлтгүй байдаг. Гэсэн хэдий ч зүүлт чимэглэл зүүхэд, хувцсанд үрэгдэх үед загатнах шинж илэрч болдог. Арьсны ургацаг нь биеийн аль ч хэсэгт тохиолдож болох боловч голдуу хүзүү, цээж, нуруу, суга, хөхний доогуур, эсвэл цавь орчимоор буюу биеийн үрэлцдэг эсвэд нугаларсан  хэсгүүдэд тохиолддог. 
Эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдийг бодвол илүү их гарах хандлагатай. Огцом жин нэмсэн, чихрийн шижинтэй, жирэмсэн эмэгтэйд болон  дунд насныхан ба настай хүмүүст ихэвчлэн тохиолддог хүүхдэд бараг байдаггүй.

Шинж тэмдэг

Махан буюу арьсны өнгөтэй нарийн шилбээр арьсанд бэхлэгдсэн голдуу жижиг хэмжээтэй унжсан байдлаар тохиолддог. 
Дарж үзвэл өвдөлтгүй, хөдөлгөөнтэй байдаг. 

Хэзээ эмчид хандах вэ? 

Хэрэв дээр дурдсан шинж бүхий арьсны ургацаг унжлага төст зүйл анзаарагдвал эсвэл хэмжээгээрээ анх анзаарсанаас хойш илүү томорсон, өнгө өөрчлөгдсөн тохиолдолд арьсны болон мэс заслын эмчид хандах хэрэгтэй. 
Маш ховор тохиолдолд ургацаг хурдан хугацаанд томорч, өвдөлттэй болох болон өнгө нь өөрчлөгдөж байвал арьсны эдийн хавдар байж болзошгүй байдаг! Ийм тохиолдолд бусад шинжилгээг хийлгэж оношийг тодруулдаг. 

Эмчилгээ 

Энгийн арьсны ургацаг нь  хоргүй учраас та эмчийн үзлэг хяналтанд, онцгой эмчилгээ хийлгэхгүй байж болно. 
Гоо сайханы хувьд таатай бус эсвэл хувцастай үрэлцэх болон хөдөлгөөнд өвдөлттэй зэрэг тохиолдолд авахуулах эмчилгээ хийлгэх боломжтой.  

Эмч дараах эмчилгээнүүдээс танд тохироыг зөвлөж өгнө:
Тайрах. Эмч тухайн хэсэгт мэдээ алдуулалт хийж, зориулалтын хурц иртэй багажаар ургацагийг тайрч авна. 
Хөлдөөх.  Эмч нар үүнийг "криотерапий" гэж нэрлэдэг. Энэ эмчилгээг хийснээр 10-14 хоногийн дараа ургацаг өөрөө өмөрч унадаг. Сул тал нь эмчилгээний дараа ургацаг унатал орчмын арьс загатнах зовиур илэрдэг. 
Түлэх. Цахилгаан гүйдлийн тусламжтай ургацагийг түлж, хатааж авах арга юм. 
Ургацагийг авсны дараа тухайн хэсэгт дахин гарах магадлал тун ховор боловч  биеийн өөр хэсэгт гарах тохиолдол байдаг.

Би өөрөө үүнийг тайрчихаж болох уу?

Зарим тохиолдолд хүмүүс гэрийн нөхцөлд арьсны ургацагийг тайрч авахыг оролддог. Энэ нь тун БУРУУ юм. Учир нь гэрийн нөхцөлд үүнийг хийх гэж оролдсоноор цус алдах, халдвар орох хүндрэлүүд гардаг тул та заавал эмчид хандаж, эмнэлгийн нөхцөлд эмчлүүлээрэй! 
Липом буюу өөхөн хавдар 

Таны биеийн аль нэг хэсэгт арьсан доор зөөлөн, хөдөлгөөнтэй, овгор зүйл байна уу? 

Энэ нь магадгүй липом буюу өөхөн хавдар байж болзошгүй. Өөрөөр хэлбэл гадуураа нимгэн хальсан бүрхүүлтэй, өөхний хуримтлал юм. 
Ихэвчлэн хоргүй байдаг боловч нэг буюу олон тоогоор голдуу цээжин бие , гар болон гуянд тохиолддог.  

Шинж тэмдэг
Ихэнхидээ 5см хүртэл голчтой, зөөлөн овгор зүйл байдаг. Заримдаа үүнээс том хэмжээтэй байх нь ч бий.
Дарж үзвэл хөвсгөр, зөөлөн, хөдөлгөөнтэй байдаг. 
Хэвийн үед өвддөггүй боловч мэдрэлийн судастай ойролцоо байрласан эсвэл судасжилттай (цусны судас дайрсан) үедээ өвдөх нь бий. 























Хэзээ эмчид хандах вэ? Хэрэв дээр дурдсан шинж бүхий овгор зүйлийг анзаарвал эсвэл хэмжээгээрээ анх анзаарсанаас хойш илүү томорсон тохиолдолд арьсны болон мэс заслын эмчид хандах хэрэгтэй. Эмч энэ нь энгийн өөхөн хавдар уу эсвэл өөр зүйл үү гэдгийг танд ялгаж өгнө.  Маш ховор тохиолдолд гарсан овгор зүйл  хурдан хугацаанд томорч, өвдөлттэй байвал липосаркома буюу өөхөн эдийн хортой хавдар байж болзошгүй байдаг! Ийм тохиолдолд бусад шинжилгээг хийлгэж оношийг тодруулдаг.
 Эмчилгээ Энгийн Липом нь хоргүй учраас та эмчийн үзлэг хяналтанд, онцгой эмчилгээ хийлгэх шаардлагагүй байж болно. Гоо сайханы хувьд таатай бус эсвэл хувцастай үрэлцэх болон хөдөлгөөнд өвдөлттэй зэрэг тохиолдолд мэс заслын аргаар тайрч авах эмчилгээ хийлгэх боломжтой.    
 Мэс засал эмчилгээЖижиг хэмжээтэй липомыг голдуу хэсэг газарт мэдээ алдуулж  тайрч авдаг.Мэс заслын дараа шууд гэртээ харих боломжтой ба шарх эдгэртэл боолт солиулах хэрэгтэй.Шарханд тавигдсан оёдлыг 7-14 хоногт авахуулдаг. Том хэмжээтэй липомыг хөнгөн унтуулгатай, мэс засал хийж авдаг. Мэс заслын дараа мөн шууд харих боломжтой боловч та жолоо барихад тохиромжгүй (унтуулгатай мэс засалд орсон тул самбаачлах хугацаа уртасдаг) тул гэр бүлийнхний тусламж хэрэгтэй. Липомыг мэс заслын аргаар авсны дараа тухайн хэсэгт дахин гарах магадлал тун ховор боловч удамшлын шалтгаантай тохиолдолд биеийн өөр хэсэгт гарах тохиолдол байдаг. 

Шигдэж ургасан хумс  #арьс #гоосайхан #мэсзасал Шигдэж ургасан хумс гэж юу вэ?  Хумсны ялтас нь хумсны хажуугийн буланцарлуу шигдэн...