Monday, December 4, 2017

Шигдэж ургасан хумс 

#арьс #гоосайхан #мэсзасал

Шигдэж ургасан хумс гэж юу вэ? 


Хумсны ялтас нь хумсны хажуугийн буланцарлуу шигдэн ургахыг шигдэж ургасан хумс гэнэ. 

Шалтгаан: Хумсаа буруу авах,бариу гутал өмсөх,хэвийн жин нэмэгдэх,хумсан дээр хүнд зүйл унаснаас хумс нүүсэн,гишгүүлэх,тамирчид хөл дээрээ хэт ачаалал өгөх,хумсаа мэрэх,чихрийн шижин,төрөлхийн хумс ургалтын гажигтай байх, шигдсэн хумс хуулуулж авахуулах,хумсаа таллаж авахуулах, хумсны мөөгөнцөр,нярай хүүхдийн арьс нимгэн байх зэрэг олон шалтгааны улмаас хумс шигдэж ургадаг.
Жишээлэхэд, хөлийн хумс дээд захыг нь бага зэрэг дугуйлсан дөрвөлжин хэлбэртэй байх ёстой атал үүнээс өөр янзаар хумсаа зассанаар хумс шигдэж ургах нөхцлийг бүрдүүлнэ.

Шинж тэмдэг: Ихэвчлэн эрхий хурууны хумс шигдэж ургана.Хумс шигдэж хүндэрсэн тохиолдолд өвдөлт маш ихтэй явж чадахгүй болдог.Орчны зөөлөн эд идээлж үрэвсэнэ.

Хэзээ эмчид хандах вэ? 
Хумсыг тойрсон арьс улайж, хавагнасан тохиолдолд зөвлөгөө авах хэрэгтэй. Хэрэв шаравтар, эсвэл ногооно өнгийн зүйл ялгарч эхэлсэн бол мэс заслын эмчид яаралтай хандах хэрэгтэй. Учир нь ийм үед мэс ажилбар хийхээс өөр аргаар шигдэж ургасан хумсыг авах боломжгүй болсон байдаг.  

Эмчилгээ 
Та мэс заслын эмнэлэгт очиж мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай. Хумсаа бүтнээр нь авахуулах уу? Эсвэл талыг нь авахуулах уу гэдгийг эмч шийдэж өгнө.  Зөвхөн шигдсэн хэсгээ л авчихвал амар ч дахих магадлалтай байдаг. 
Ялангуяа чихрийн шижинтэй хүмүүс шигдсэн хумсаа бие даан янзлах гэж  оролдох нь аюултай.
Эмч тухайн хуруунд хэсгийн мэдээ алдуулах тариа тарьж хумсыг авдаг. 
Ажилбарын дараа эмч ямар дэглэм болон нэмэлт эмчилгээ шаардлагатай талаар зөвлөгөө өгнө. 
Ажилбар 10 минут орчим үргэлжилдэг. 
Ажилбарын дараа шууд гэртээ харих боломжтой. 
Элдэв хүндрэл ховор тохиолдох нь тун ховор. 


Дахиулахгүйн тулд хумсаа зөв авч сурах хэрэгтэй. 
Мэс заслын эмчид хандах хэрэгтэйг анхаарна үү!!!

No comments:

Post a Comment

Шигдэж ургасан хумс  #арьс #гоосайхан #мэсзасал Шигдэж ургасан хумс гэж юу вэ?  Хумсны ялтас нь хумсны хажуугийн буланцарлуу шигдэн...