Таны биеийн аль нэг хэсэгт арьсан доор зөөлөн, хөдөлгөөнтэй, овгор зүйл байна уу?
Энэ нь магадгүй липом буюу өөхөн хавдар байж болзошгүй. Өөрөөр хэлбэл гадуураа нимгэн хальсан бүрхүүлтэй, өөхний хуримтлал юм.
Ихэвчлэн хоргүй байдаг боловч нэг буюу олон тоогоор голдуу цээжин бие , гар болон гуянд тохиолддог.
Шинж тэмдэг
Ихэнхидээ 5см хүртэл голчтой, зөөлөн овгор зүйл байдаг. Заримдаа үүнээс том хэмжээтэй байх нь ч бий.
Дарж үзвэл хөвсгөр, зөөлөн, хөдөлгөөнтэй байдаг.
Хэвийн үед өвддөггүй боловч мэдрэлийн судастай ойролцоо байрласан эсвэл судасжилттай (цусны судас дайрсан) үедээ өвдөх нь бий.


Хэзээ эмчид хандах вэ? Хэрэв дээр дурдсан шинж бүхий овгор зүйлийг анзаарвал эсвэл хэмжээгээрээ анх анзаарсанаас хойш илүү томорсон тохиолдолд арьсны болон мэс заслын эмчид хандах хэрэгтэй. Эмч энэ нь энгийн өөхөн хавдар уу эсвэл өөр зүйл үү гэдгийг танд ялгаж өгнө. Маш ховор тохиолдолд гарсан овгор зүйл хурдан хугацаанд томорч, өвдөлттэй байвал липосаркома буюу өөхөн эдийн хортой хавдар байж болзошгүй байдаг! Ийм тохиолдолд бусад шинжилгээг хийлгэж оношийг тодруулдаг.
Эмчилгээ Энгийн Липом нь хоргүй учраас та эмчийн үзлэг хяналтанд, онцгой эмчилгээ хийлгэх шаардлагагүй байж болно. Гоо сайханы хувьд таатай бус эсвэл хувцастай үрэлцэх болон хөдөлгөөнд өвдөлттэй зэрэг тохиолдолд мэс заслын аргаар тайрч авах эмчилгээ хийлгэх боломжтой.
Мэс засал эмчилгээЖижиг хэмжээтэй липомыг голдуу хэсэг газарт мэдээ алдуулж тайрч авдаг.Мэс заслын дараа шууд гэртээ харих боломжтой ба шарх эдгэртэл боолт солиулах хэрэгтэй.Шарханд тавигдсан оёдлыг 7-14 хоногт авахуулдаг. Том хэмжээтэй липомыг хөнгөн унтуулгатай, мэс засал хийж авдаг. Мэс заслын дараа мөн шууд харих боломжтой боловч та жолоо барихад тохиромжгүй (унтуулгатай мэс засалд орсон тул самбаачлах хугацаа уртасдаг) тул гэр бүлийнхний тусламж хэрэгтэй. Липомыг мэс заслын аргаар авсны дараа тухайн хэсэгт дахин гарах магадлал тун ховор боловч удамшлын шалтгаантай тохиолдолд биеийн өөр хэсэгт гарах тохиолдол байдаг.
No comments:
Post a Comment