Тээрхийн арьс авах - эр бэлэг эрхтэний толгойг бүрхсэн арьсыг шулж авах мэс засал юм.
Энэ ажилбар нь энгийн бөгөөд эдгэрэл хурдан байдаг давуу талтай.
Зарим улс оронд итгэл үнэлшил, шашны заншил ёсоор ийгдэж ирсэн бол орчин үед барууны улсуудад: Эрүүл мэндийн болон гоо сайханы шалтгаанаар хүүхдэд болон насанд хүрсэн эрэгтэйчүүд хийлгэдэг болсон.
Эрүүл мэндийн шалтгаан:
Фимоз: Тээрхийн арьс төрөлхийн эсвэл давтан халдварын үрэвслийн шалтгаантай хойш шалмагдахгүй байх
Парафимоз: Тээрхийн арьс давтан халдварын үрэвслийн шалтгаантай наалдах, чөлөөтэй буцаж хучихгүй болсон.
Баланит: Тээрхийн арьс болон эрхтний толгой хэсгийн давтан үрэвсэл
Гоо сайханы шалтгаан
Эрүүл ахуйн: Халдвар үрэвсэлд өртөх нь багасна. Эмэгтэйчүүдийн умайн хүзүүний өмөнгийн шалтгаан болдог 16 ба 18 төрлийн папиломын вирусын халдварыг циркумциз хийлгэсэн буюу хөвчөө хөндүүлсэн эрчүүдээс авах магадлал багасдаг.
Бэлгийн: Бэлгийн үйл ажиллагаанд шууд үр дүн байхгүй боловч бэлэг эрхтний толгойн хэт мэдрэг байдал буурдаг улмаар бэлгийн үйл ажиллагаанд зарим талаар давуу талтай гэж үздэг.
АЖИЛБАР:
Хүүхдэд судсаар тайвшруулах эм тарьж хагас унтуулгын доор, насанд хүрэгсдэд хэсэг газрын мэдээ алдуулалттай хийгддэг.
Бэлэг эрхтний толгойг хагас болон бүрэн ил гарахаар тооцоолж арьсыг авдаг.
Ажилбар хагас цаг орчим үргэлжилдэг.
Ажилбарын дараа шууд гэртээ харих боломжтой.
Элдэв хүндрэл ховор тохиолдох нь тун ховор.
Мэс ажилбарын үрэвсэлт хүндрэл. Бүсэлхийнээс доош байрладаг болохоор шарх идээлэх эрсдэл ихэсдэг.
Хэт лав авах үед татагдах, өвдөх зовиур илэрнэ.
Шашин, соёл, эрүүл мэндийн шалтгаанаар тээрхийн арьсаа тайруулахаар шийдсэн бол мэргэшсэн мэс заслын эмчид хандах хэрэгтэйг анхаарна үү!!!